Орос, англи хэлний хичээлийн даалгавар боловсруулагчдад зөВЛӨМЖ



Скачать 26.49 Kb.
Дата28.11.2019
Размер26.49 Kb.
ОРОС, АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАГЧДАД ЗӨВЛӨМЖ

Орос, англи хэлний хичээлийн даалгавар нь мэдлэг ойлголт, чадвар, хэрэглээ гэх гурван үнэлгээний зорилтын хүрээнд боловсруулагдна.



Мэдлэг ойлголт:

  1. Хэлний үгийн сан, хэл зүйн мэдлэгийг ашиглан материал дээр тулгуурлан зөв бичгийн дүрмийг баримтлан үг, өгүүлбэрийг таних

Чадвар: Асуудал шийдвэрлэх

  1. Уншсан зүйлийнхээ утга санааг ойлгон илэрхийлэх, асуултад хариулах, гарчиг өгөх, үнэлгээ өгөх

  2. Өгөгдсөн үгсийг зөв дараалалд оруулан бичих

  3. Эсрэг болон ойролцоо утгатай үгийг олох, илүүдэл үг болон ерөнхий үгийг олох

  4. Зураг болон түлхүүр үг ашиглан хэлзүйн загварын дагуу өгүүлбэр зохиох

  5. Цэгийн оронд үгийг зөв бичгийн дүрмийг баримтлан нөхөх

  6. Асуултад хариулах, асуулт зохиох

  7. Холбоо үг, оньсого, зүйр цэцэн үг ашиглах, даалгавар гүйцэтгэх

  8. Алдааг засах

Хэрэглээ: Шинжлэн судлах

  1. Сэдвийн хүрээнд богино эх зохиож бичих, эхийн цогцолборын утгыг зөв дараалалд оруулах

  2. Өгөгдсөн зургийг ашиглан өгүүлбэр, эх зохиох

  3. Тодорхой сэдвийн хүрээнд бусдын яриаг нэгтгэн дүгнэх, төлөвлөгөөний дагуу зохиох

  4. Өөрийн санаа бодлыг бусдын санаа бодолтой уялдуулан товч илэрхийлэх

  5. Харилцан яриа зохиох, харгалзуулах

  6. Анкет бөглөх, мэндчилгээ бичих

  7. Эхийг уншаад харилцан яриа руу хувиргаж бичих

  8. Зургийг үгээр орлуулах

  9. Ярих ёс дүрмийг сахих

Гадаад хэлний хичээлийн даалгавар боловсруулахад тавигдах шаардлага

Гадаад хэл нь бусад хичээлээс ялгарах онцлогтой билээ. Суралцагчид гадаад хэл дээрх мэдээлэлтэй ажиллах арга барилыг суралцаж буйгаар ялгаатай юм. Тиймээс зохиогчид доорх шаардлагыг харгалзан даалгаврыг боловсруулна.



Боловсролын түвшинд :

9-р анги

  • 9-р ангийн суралцагчдын хувьд сонгосон даалгаврын үг, хэллэгийг сурах бичгийн хүрээнд сонгохдоо идэвхитэй хэрэглэдэг үгийг сонгох

  • Эхийг сонгохдоо сурах бичгийн үзсэн үгсийн сангаас сонгох, сэдвийн хүрээнд буюу суралцагчдаас тусгай мэдлэг шаардсан эх сонгохгүй байхад анхаарах

  • Үгийн тоог /10 -12/ өгүүлбэрээр тооцох/ ба зохиох эхтэй холбоотой 5-6 асуултыг заавал бичих

  • Сонгох хэлбэрийн даалгаврыг боловсруулахдаа хариултын сонголтуудын үг хэллэгийг ижил түвшинд мөн үгийн тоог ойролцоо байлгах

  • Эхийг уншиж асуултад хариулах даалгаврыг зохиохдоо асуултыг эхийг уншилгүйгээр хариулах боломж олгохоос татгалзах

  • Сурах бичгээс даалгавар оруулахгүй байх

12-р анги

  • 12-р ангийн суралцагчдын хувьд тухайн даалгаврын үг, хэллэгийг сурах бичгийн хүрээнд сонгохдоо идэвхитэй хэрэглэдэг үгийг сонгох

  • Даалгавар бүрт заавал судлах, сонгон гүнзгийрүүлж судлах агуулгын ялгааг гаргах

  • Эхийг сонгохдоо үзсэн сэдвийн хүрээнд буюу суралцагчдаас мөн тусгай мэдлэг шаардсан эх сонгохгүйд анхаарах

  • Үгийн тоог /10-15 / өгүүлбэрээр тооцох ба зохиох эхтэй холбоотой 5-6 асуултыг заавал бичих

  • Сонгох хэлбэрийн даалгаврыг боловсруулахдаа хариултын сонголтуудын үг хэллэгийг ижил түвшинд мөн үгийн тоог ойролцоо байлгах

  • Эхийг уншиж асуултад хариулах даалгаврыг зохиохдоо асуултыг эхийг уншилгүйгээр хариулах боломж олгохоос татгалзах

  • Сурах бичгээс даалгавар оруулахгүй байх


Поделитесь с Вашими друзьями:


База данных защищена авторским правом ©uverenniy.ru 2019
обратиться к администрации

    Главная страница